С.Эрдэнэ сайдыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цагдаагийн байгууллагаас нийгмийн даатгалын салбарынханд дахин нэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг хэрэг нийтлэлч Баабар буюу Д.Батбаярын нийтлэлтэй холбоотой болохыг эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, нийгмийн даатгалын ажилтнууд өндөр настнуудын гэрээр явж тэднийг амралтад амраахыг хүсдэг. Амрахгүй бол нийгмийн даатгалын сангаас орж ирэх мөнгийг хувааж авах талаар санал тавьдаг тухай мэдээлэл бүхий “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” нэртэй нийтлэл бичсэн байна. Уг хэрэгт холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж байгаа мэдээлэл байна. Албаны эх сурвалжаас тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: bold100 Огноо: 1 February 2016

shalga ikh yum garna

Нэр: зочин Огноо: 1 February 2016

Заавал шалгах ёстой хүн бол яах аргагүй С.Эрдэнэ. Нийгмийн даатгалын хөрөнгийг ах дүү найз нөхөдтэйгээ нийлж хувийн мөнгө шигээ зарж энд тэндхийн банкинд байршуулж хүүгийнх нь мөнгөөр банкныхантай хуйвалдаж барилга байшин барин ашиглаж байгааг ард түмэн мэднэ үүнийг мэдэхгүй харахгүй царайлж байгаа АТГ л хөөрхий.

Нэр: бббб Огноо: 1 February 2016

sain shalgah heregtei

Нэр: Ок Огноо: 1 February 2016

Их сул, хонгохон шалгазад л юмнууд урсаал гарах ирэх хэрэг доо. АН-нхан Эрдэнээс ганц салах арга нь Энэ мон. Угуй бол дийлдэшгуй рэкетир гараад ирсэн

Нэр: Anonymous Огноо: 2 February 2016

Хандгайтад маш том хашаанд олон давхар объект барьсан гэсэн,түүнийг нь шалга,идсэн мөнгөнийх нь нэг хэсэг байгаа байх.

Нэр: bay Огноо: 2 February 2016

шалгах хэрэгтэй яг энэ асуудал дээр бол ч Эрдэнэ зааж өгөөгүй байлтай доод дундын л хийж буй асуудал байх даа

Сэтгэгдэл бичих