Баянхонгорд ИТХ-ын төлөөлөгч, сумын дарга нар салаавч гаргаж архины шилээр цохин зодолджээ

1201601301454142723

ИТХ-ын төлөөлөгч Ардын намын гишүүн , сумын удирдлага болох АН-ынхантай сүүлийн үед моодонд ороод байгаа салаавч, архины шилийг ашиглан зодолджээ. Зодолдсон шалтгаан нь АН-МАН, ажил хийдэг хийдэггүй, баян ядуугийн ялгаа зэргээс болсон гэнэ. Харин энэ хэргийг саяхан хэрэгсэхгүй болгосон. Болсон явдлыг дурдахад 2015 оны 10-р сарын 1-ний өдөр Баян-Овоо суманд ахмадын баярыг тэмдэглэж том арга болжээ. Баярын дараа сумын дээд удирдлагуудын хүрээнд тусгай хүлээн авалт буюу архидалт болсон гэнэ. Сумын ЗДТГ-ын зочид буудалд болсон сумын  “элитүүдийн” тансаг хүлээн авалтанд сумын сумын засаг дарга Пүрэвсүрэн, тамгын газрын дарга Жавзансүрэн, засаг даргын орлогч Гансүх, Жаргалсайхан, 1-р багийн засаг дарга Энхбаяр, 2-р багийн засаг дарга Энх-Амгалан, Хаан банкны эрхлэгч Жаргалсайхан, Алимаа нар оролцжээ.

ЗДТГ-ын дарга болон Ахмадын хорооны дарга Төмөрсүх нар нь өөрийн биеэр явж Баян-Овоочуудыг аймгийн ИТХ-д төлөөлөх өндөр их итгэл, хаиуцлагыг хүлээсэн төлөлөгч Д.Сайнжаргалыг урьж залж иржээ. Төлөөлөгч нь МАН-ых бол сумын удирдлага нь АН-ых гэнэ.  Эхлээд элитүүд элитүүд шиг намбалаг соёлтой загнан ахмадын баяр “үзэл суртал зохион байгуулалтын өндөр” хэмжээнд болсон тухай  ярилцан архи айраг тойруулсаар сүүлдээ согтоцгооход бие биедээ хэрхэн ханддаг нь жинхнээсээ илэрчээ.

Энэ тухай зодуулсан ИТХ-ын төлөөлөгч “…Жавзансүрэн рүү Энхбаяр, Гансүх нар нь дайраад, маргалдаад байсан. Тэгэхээр нь би Жавзансүрэнг өмөөрөөд Гансүх, Энхбаяр, Пүрэвсүрэн дарга нарт “төрийн албанд ёс зүй гэж байдаг, та нар юу хийж бүтээгээд, юу хийж байсан юм, яагаад ганц эмэгтэй дарга руугаа дайраад байгаа юм” гэснээр ЗДТГ-ын даргаа буруутгаж байсан АН-ынхан төлөөлөгч рүү эргэжээ. Ингээд төлөөлөгч сумын Засаг дарга, орлогч хоёртой тулж эхэлжээ. Орлогч нь төлөөлөгч эхлээд Засаг даргад салаавч гаргасан гэж баталжээ.

“ Сайнжаргал согтоод засаг дарга Пүрэвсүрэн рүү салаавч өгөөд агсраад байсан. Сайнжаргал олон сая төгрөгний ажил хийсэн гэхэд нь би та нүдэнд харагдах юу хийсэн юм  гэж асуухад  миний урдаас салаавч өгсөн,би гарыг нь цааш нь түлхтэл ширээн дээр байсан шилтэй архийг аваад миний толгойн баруун дээд хэсэгт хоёр  удаа цохисон, би Сайнжаргалын  гарыг нь хумхиж барьж аваад буудлын орон дээр давхралдаж унасан.  Энхбаяр Сайнжаргалыг цааш нь аваад, Пүрэвсүрэн дарга намайг аваад хоёр тийш нь салгасан…” гэжээ. Харин ИТХ-ын төлөөлөгч нэлээд өөрөөр мэдүүлжээ. Төлөөлөгч Засаг даргатайгаа ажлын шугмаар ярьж байгаад “хувийн таарамжгүй харьцаанаас болж” маргалдсан гэдгээ хүлээсэн.

Гэхдээ сумын дарга, сум төлөөлөн ИТХ-д суудаг төлөөлөгч хоёрд хувийн асуудлаа хойш тавиад олон нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлэл байхгүй нь харамсалтай. Төлөөлөгч “…Гансүх намайг баячууд чи юу хийсэн юм гээд хэрүүл нэхээд байхаар нь маргалдаж барилцаж авахад тэд орлогчийг өмөөрөн Энхбаяр, Пүрэвсүрэн, Гансүх нар хамтран намайг орон дээр дарж унагаагаад дээрээс цохиж зодсон, хамраас цус гоожуулсан, баруун талын хавирга гэмтээсэн. Би согтуу байсан болохоор хэн хэн яаж цохиж зодсон талаар сайн мэдэхгүй байна…” гэж мэдүүлжээ. Төлөөлөгчөө согтоосон нь сумын дарга нарт аз болсон агаад Энхбаяр, Пүрэвсүрэн хоёр “мултарч” ганцхан орлогч л хэрэгт татагджээ. “Баячууд юу хийсэн юм бэ” хэмээн давшлуулсан ИТХ-ын төлөөлөгч Д.Сайнжаргал нь Баянхонгорын барилгын хамгийн том компани болох “Галхонгор”-ын захирал гэнэ.

Зодоонд оролцсон Засаг дарга Пүрэвсүрэн, 1-р багийн дарга Энхбаяр нар  нь ИТХ-ын төлөөлөгчийн салаавч гарсаныг баталжээ.  Улстөрд орж байгаа хөдөөний улстөрч хотын хогийн улстөрчдөөс салаавч гаргахыг л сурсан бололтой. Баянхонгорын МАН-аас зодооны хэрэг гарсанд гайхах зүйл алга. Аймгийн намын хорооны дарга Элдэв-Очир нь Канадад томилогдож очоод элчин сайд Залаа-Уултайгаа зодолдож байсан удаатай.

Харин Баян-Овоо сумын удирдлага нь тамгын газрын дарга ганц эмэгтэйгээ бөөрөлхөн хамаг буруугаа чихдэг хуншгүй зантай хүмүүс болох нь энэ явдлаас харагджээ.

ЭХ СУРВАЛЖ:

http://khongornutag.mn/bayanhongord-ith-iin-tuluulugch-sumiin-darga-nar-salaavch-gargaj-arhinii-shileer-cohin-zodoldjee


URL:

Нэр: zochin Огноо: 31 January 2016

Bolovsrolgyi yumnyyd ingej l taaraa

Сэтгэгдэл бичих