Х.БАТТУЛГА, А.ГАНСҮХ НАРТ ГЭРЭЭСЛЭЛ БИЧЭЭД АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ

02afad89-33d7-47b0-a29c-cb89333cc698

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгт холбогдуулан “Кэй Эйч Эн Ар” компанийн ерөнхий захирал асан З.Баасандорж гэх иргэнийг шалгаж эхэлжээ.
Тэрбээр төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэсэн гэх “Шинэ халхын төмөр зам” буюу “Кэй Эйч Эн Ар” компанийн ерөнхий захирал бөгөөд ажлаа гүйцэтгэсэн ч санхүүжилт улсаас орж ирээгүйн улмаас их хэмжээний өрөнд оржээ. Тиймээс тэрээр 2013 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг Амгалан Чулуун овооны ойролцоо хэвлийн тус газраа өөрийгөө хутгалж, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарт гэрээслэл бичиж үлдээсэн аж.

Уг гэрээслэлд “Хоёр жил гарангийн хугацаанд жижиг хэмжээтэй ажлууд хийсэн ч дараа бололцоо гараагүй. Хийсэн ажил нь тодорхой, санхүүжилт олго гээд байхад өөрсдийн хар толгойгоо бодож бидний ажил хийсэн гүйцэтгэлийг олгоогүй ХХААЯ-ны сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нар миний ар гэр, үр хүүхдүүд, надад мөнгө зээлдүүлж хохирсон ах дүү нар, найз нөхдийн өмнө хариуцлага хүлээж эдгээр хохирсон хүмүүсийг хохиролгүй болгож өгөх ёстой. Цаашид би өчнөөн ажил хийх байсан ч олон хүнд өглөгтэй учраас ажил явуулах боломжгүй, нэр хүнд унасан тул цаашид өөрийнхөөрөө шийдлээ” хэмээсэн байжээ.

Амиа хорлохыг завдсан үйлдэл хийснээсээ хойш арав хоногийн дараа Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн албан өрөөнд дахин амиа хорлохыг завдсан аж.
Энэ асуудлаар тухайн үед ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан ч тэгсхийгээд дарагдаад өнгөрчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр иргэн З.Баасандорж ийн өрөнд орж, санхүүжилт гацсан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын өгсөн үүргийн дагуу ТНБД асан Б.Батзаяа шинэ төмөр замын ажлыг санхүүжилтгүй байж хувийн хэвшлээр гүйцэтгүүлсэнтэй холбоотой гэнэ.

Б.Дэжид

http://gereg.mn/news/8727/


URL:

Нэр: zolo Огноо: 31 January 2016

uurigu hutgalj hohirooj yanav ,uur olon arga heregsel bhad,huuliar yavah ene ter geed,barimta zohih gazar ni uguu

Сэтгэгдэл бичих