“Биокомбинат”-ын захирал захирал ажилчдаа үндэслэлгүйгээр халсаар л…
Нэг жилийн өмнөөс дарга цэргийн суудлаа олохгүй яваа Биокомбинатын маргаан одоог хүртэл үргэжилсээр байна.
Биокомбинатын захирал Д.Насанжаргал өнгөрсөн жилийн сүүлчээр тэтгэвэрт гарснаар уг хэрэг мандахад хүрчээ. Түүний оронд нь Төрийн өмчийн хороо ямарч сонгон шалгаруулалтгүйгээр захиралаар нь “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирал Б.Баттогтохыг томилсон. Гэтэл ажилчид нь эсэргүүцсэний эцэст уг шийдвэрийг ТӨХ цуцалж, түр үүрэг гүйцэтгэгчээр ахлах мэргэжилтэн Д.Батсүхийг томилсон. Ингээд сонгон шалгаруулалт сар гаруй үргэжилсэн боловч дүн нь гарахгүй байсаар долдугаар сарын дундуур компанийн захирлаар эргээд л өнөөх Б.Баттогтох сонгогдоод орхиж. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн ажилчид ТӨХ-нд шаардах бичиг хүргүүлж, тэмцэл эхлүүлжээ.
Харин Б.Баттогтох гуай байгууллагынхаа 40 гаруй ажилчдын 11-ыг нь ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халсан байх юм. Одоогоор компанийн ажилчид болон сонгон шалгаруулалтанд өрсөлдсөн мэргэжилтэнүүд ТӨХ-оос явуулсан сонгон шалгаруулалт хууль бус байсан гэж үзэж шүүхэд гомдол мэдүүлээд байна. Цаашид хэдэн ажилчид халагдаж, ажилгүйчүүдийн эгнээнд элсэхийг тус байгууллагын ажилчид нь таашгүй.
URL: