Хайгуулын 864 тусгай зөвшөөрөл олгожээ

e92eddbc887ae0a2bc04fb441e06e6deoriginal

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарын цахимаар олгож эхэлснээс хойш нийт 864 тусгай зөвшөөрөл олгожээ. Одоогийн байдлаар аймгуудын Засаг дарга нараас санал авахаар хүлээгдэж байгаа 31, Засаг дарга дэмжээгүйн улмаас шийдвэрлэгдээгүй 627 өргөдөл байгаа аж.

Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3436 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1939, ашиглалтын 1497 тусгай зөвшөөрөл байна.

Мөн түр зогсоод байсан эрдсийн хуримтлал бүхий талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг дахин эхлүүлэх шийдвэр гарсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих