Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяаг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Мөн одоо Элчин сайд нарыг эгүүлэн татах болон томилох асуудлыг хэлэлцэж байна. БНХАУ-д суух Элчин сайдаар Д.Батхуягийг,  БНАСАУ- д суух Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаярыг, Итали улсад суух Элчин сайдаар Ц.Жамбалдорж нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэж байна.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих