Энэ хоёр айлаас болоод 1-р хорооллын арын замыг 21-р хорооллын уулзвартай холбох дэнжийн замын ажил гацжээ
Энэ хоёр айлаас болоод 1-р хорооллын арын замыг 21-р хорооллын уулзвартай холбох дэнжийн замын ажил гацжээ.
Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, 34-Б байрны хойд талаас 21-р хорооллын уулзвар чиглэлд 0.89 км автозам барьж байгаа. Энэ хэсгээр олон тооны тээврийн хэрэгсэл зорчиж, зам түгжрэлийг товчилдог ч шороон замаар явахад тоосжилт их үүсдэг,замын зурвас нь нарийхан учир хоёр машин зөрж багтддаггүй зэрэг дутагдалтай байсан. Тиймээс энэ замыг хатуу хучилттай автозам болгохоор 2015 оны 10 сараас эхлэн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл зам барилгын ажил гүйцэтгэж байгаа ч хоёрхон айлаас шалтгаалж ажил нь зогсчээ.
Уг нь энэ замын зурваст багтсан 30 гаруй иргэний хашааг Нийслэлийн өмчийн харилцааны газраас үнэ тохиролцож татуулан газар чөлөөлөлт хийсэн. Харин иргэн Адъяасүрэн, Пүрэвсүрэн нар анх тохиролцсон үнээ өсгөж, илүү мөнгө өгөхийг шаардаж байгаагаас бүтээн байгуулалтын ажлыг гацаасан байна.
Хэрэв энэ зам өргөн, хатуу хучилттай болж, ашиглалтанд орвол 21-р хороолол, 5 шарын уулзвар, төв замын ачаалал тодорхой хэмжээнд буурч, иргэдэд ч тойрч явах шаардлагагүй болох юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бид Соц нийгэмд амьдраагүй. Суурин соёл иргэншилд бол хамгаас үнэтэй зүйл бол газар.Тэгээд ч төр засаг бидний газрыг хямдаар хулхидаж авахын тулд бусдыг энэ хоёр иргэний эсрэг турхирч байна.Японы Нисэх онгоцны буудлын газрыг чөлөөлөх гэхэд ганцхан өвгөн тэр газраа зараагүй.Тэрч бүү хэл байсхийгээд нисэх буудлыг Шүүхэд өгч миний амгалан тайван амьдарлыг алдагдуулж байна гээд нөхөн төлбөр авч байсан түүх байдаг.Үүний нөгөө талд нь япон өвгөний тохь тухыг хангахын тулд нисэх буудал ямарч дуу чимээ гаргадаггүй Орчин үеийн буудал болж хөгжжээ.Хөгжилтэй оронд нэг хүний ч байсан эрх ашгийг орхидоггүй.