Цасан шуурганы улмаас өндөр хүчдэлийн шонгууд унажээ

Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнө орсон их хэмжээний цас, цасан шуурганы улмаас өндөр хүчдэлийн шон унажээ.

Тус аймгийн үйлдвэрийн районд өндөр хүчдэлийн таван шон унасны улмаас энэ хэсгийн оршин суугчид цахилгаангүй болоод байгаа юм байна.

Харин Орхон аймгийн зам дагуух буюу Сэлэнгэ аймгийн Хөтөлд унасан 12 шонг сэргээн засварлахаар Улаанбаатар хотоос Онцгой байдлын газрын алба хаагчид болон Дархан-Уул аймаг, Багануур, Эрдэнэтийн онцгой байдлынхан ажиллаж байгаа аж.

Б.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих