Ус сувгийн удирдах газар хариуцлага хүлээхгүйгээ мэдэгдлээ

Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн албаны цэвэр усны шугам болон хамгаалалтын бүсэд баригдсан обьектуудад байгаа айл өрх, албан байгууллагууд ямар нэгэн байдлаар хохирвол Ус сувгийн удирдах газар хариуцахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, манай сонины өмнөх дугаарт гарсан цэвэр усны шугам болон хамгаалалтын бүсэд баригдсан обьектуудын жагсаалтад багтсан аж ахуйн нэгж болон айл өрхүүд усанд автах гэхчлэн аливаа эрсдэлд өртөж, эд хөрөнгийн болон өөр бусад ямар нэг байдлаар хохирох аваас тус байгууллага хариуцлага хүлээхгүй гэсэн үг.

Учир нь дээрх айл өрх болон албан байгууллагууд хамгаалалтын бүсэд дур мэдэн обьект барьж, суурьшсан байдаг юм байна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих