Оюутнуудын цахим картыг хэсэгчлэн хаахаар болжээ
Оюутнуудын улирлын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан нийтийн тээврээр зорчих картыг нь хэсэгчлэн хааж эхэлсэн байна. Хэсэгчлэн гэдэг нь харилцан адилгүйгээр өвлийн амралтаа товлосон их дээд сургуулиудтай холбоотой юм.
Тодруулбал, нэгдүгээр сараас өвлийн амралт нь эхэлсэн сургуулийн оюутнуудын картыг нэгдүгээр сарын 11-31-ний хооронд хааж байгаа юм. Харин ирэх сард амрах оюутнуудын нийтийн тээврийн картыг хоёрдугаар сарын 1-21-ны хооронд хаахаар болжээ.
О.Сайхан
URL: