Японд сүнснүүд нь дийлдэхээ байжээ
2011 онд аймшигт цунами болж, газар хөдөлсний дараагаар ер бусын үйл явдлууд гарч эхэлжээ. Тэрхүү байгалийн гамшгийн үеэр нас барсан хүмүүсийн тоо 15 мянгыг хол давсан билээ. Мөн 2500 орчим хүн ор сураггүй алга болсонд тооцогдсон. Тэгвэл таксин дотор нь сонин янзын зорчигчид явдаг болсон гэх жолооч нарын яриа судлаачдын анхаарлыг татжээ.
Нэгэн жолооч “Газар хөдөлснөөс хойш нэг жил орчмын дараа миний машинд пальтотой нэгэн эмэгтэй суугаад Минамихама дүүрэг рүү хүргэж өгөхийг хүссэн. Би гайхаад лавлатал тэр эмэгтэй “Би үхчихсэн хэрэг үү?” гэж асуусан. Намайг эргээд хартал арын суудал дээр хэн ч байгаагүй” хэмээн ярьжээ.
Өөр нэг тохиолдолд залуухан эр таксинд суугаад ууланд орших Хиёрияма дүүрэг рүү хүргэж өгөхийг хүссэн гэнэ. Такси замдаа зогсолт хийгээгүй ч тэр залуу гэнэтхэн алга болчихжээ. Үйлчлүүлэгч таксинд суусан тохиолдолд тоолуур автоматаар ажиллаж эхэлдэг аж. Эдгээр сонин зорчигчид суусан тохиолдолд ч таксины жолооч нар сүнс тээвэрлэснийхээ төлбөрийг өөрсдийн халааснаас гаргах хэрэгтэй болсон байна. Эх сурвалж www.wikimon.mn
URL: