Иран, Египет худалдааны харилцаагаа сэргээв

Саяхан Исламын Мэдээ агентлагийн мэдээлснээр, нефть, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн ачсан хөлөг онгоц Иранаас Египетийг чиглэн хөдөлсөн байна. Сүүлийн жилүүдэд энэ явдал анх удаа тохиож буй учраас Лалын хоёр томоохон улс хоорондын худалдааны харилцаа дахин сэргэснийг харуулж байгаа юм.

Иран, Египет 1980 онд дипломат харилцаагаа тасалсан юм. 2012 онд Европ Америкаас Иранд тавих хориг арга хэмжээгээ нэмэгдүүлснээр, Иран, Египет хоорондын худалдааны харилцаа тасарсан байна. Иран Суэцийн суваг юм уу Аин Сухна холбогддог Сумед нефтийн хоолойн шугамаар нефть зөөхөө болисноор, хөрөнгө мөнгөний дутагдалтай Египетийн эдийн засгийн хувьд, улам их хүндрэл авчирчээ.

Сүүлийн саруудад, хоёр орны албан тушаалтнууд, Иранд хэрэгжүүлсэн хориг арга хэмжээг цуцалснаар, хоёр орны худалдааны харилцааг сэргээхэд тустай, мөн хоёр орны дипломат харилцааг сайжруулахыг хүсэж байна гэжээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих