Улсын Их Хурал Үндсэн Хууль зөрчсөөр байхуу, эсхүл тарах уу

Төрийн мэдээлэл эмхтгэлийн сүүлийн дугаар хэвлэгдэн гарчээ. Хачирхалтай нь энэхүү дугаарт 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр батлагдсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүд хэвлэгдсэн байх юм

 Уг нь Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд зааснаар аливаа хуулийг батлагдснаас хойш 3 хоногийн дотор ёсчлох, түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг 5 өдрийн дотор “Хориг тавих” эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьсан эсэхээ шийдвэрлээгүй байгаа.

 Тэрхүү хугацааг хүлээхгүй бол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1/-д заасан “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон  нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;” гэж заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байна гэсэн үг.

 Уг нь хоригийн хугацааг дээр дурдсан хугацаагаар тооцолбол  2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн үдээс хойш дуусах ёстой.

 Харин үүний дараа тухайн хууль одоо албан ёсоор хэвлэгдэх ёстой байсан.Учир нь Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т

“Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”.

  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2-т “ Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно”.

-43 дугаар зүйлийн 4-т

“Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ”.

-43 дугаар зүйлийн 5-д “

Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаархи Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбар, яам, агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ”.

 ”Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 10-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ”. гэж заасаар байтал Хууль тогтоогчид өөрсдөө Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж уландаа гишгэсээр байгаа нь гайхалтай эсвэл тэд нарт хууль үйлчилдэггүй юмуу. Энэ бол яахын аргагүй Үндсэн хуулийн хямрал гээч нь болоод байгааг илэрхийлж дахиад л эрх баригчдын улс төрийн балмад аргаа гүйцэлдүүлж байгаагийн илрэл гэж харахаас аргагүй байдалд хүргэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих