Б.Лхагвасүрэн гуай гэрийн хорионд оров

Шүлэг найргаараа монголчуудын сэтгэлийг хөвсөлзүүлж, үгэн дүрслэлийг чадамгай хийдэг Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Херо” энтертайнментын бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг жинхэнэ амьдруулж, үзэгчидтэй болгож чадсан нэгэн. Тус нэвтрүүлэгт оролцсон 50 гаруй хүний сэтгэлийн чанадад байдаг зүйлийг нь яриулж дөнгөсөн, тэдний нулимсыг мэлтэлзүүлж чадсан найрагч маань өдгөө гэрээсээ толгойгоо цухуйлгахаас ч түвэгшээдэг болжээ.

Энэ бүхний шалтгаан ойлгомжтой аж. Нэвтрүүлгийн уран бүтээлчид нэг л өдөр компьютерийнхаа хард дискэнд агуулж байсан но-той, ноцтой мэдээлэл бүхий бичлэгүүдийг хулгайч нарт алдсан хэмээн шуугиан дэгдээсэн билээ. Ядаж байхад тэр алдагдсан бичлэгүүд нь дандаа Н.Энхбаяртай холбоотой болж таарсан юм. Хорь гаруй жилийн өмнө алдарт 17 чингэлэг спиртний хэргийн тухай тун ноцтой нэвтрүүлэг бүхий бичлэгтэй хуурцаг мөн л Үндэсний телевизийн нарийн чанд хамгаалалт бүхий онцгой объектоос хулгайлагдаж байсныг бид мэднэ. Энэ түүх тэгвэл саяхан давтагдах шиг болов. Хэн нэгний зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан болж таарлаа. Эсвэл хэн нэгний чадварлаг найруулсан жүжиг ч байж мэдэх юм.

Энэ нууцыг Л.Баатар, П.Анужин нараас гадна захиалагч нь зэрэг цөөхөн хүн мэдэж байгаа биз ээ. Том тоглолтын золиосонд хөөрхий найрагч маань эвгүй байдалтай хоцорсон нь харамсалтай. Өдгөө хүний хэрэгт дуртай хөгийн нөхдүүд энэ хэргийн нарийн учиг, шалтаг шалтгаан, П.Анужингийн явдлууд, гишүүн Х.Баттулгын оролцоо зэргийн талаар ямар нэгэн зүйлийг олж мэдэхийн тулд элдэв арга сүвэгчлэн Б.Лхагвасүрэн гуайгаас ам асуух зэргээр зовоож байгаа сурагтай. Тэр муухай хүмүүсээс холуур байя гэсэндээ Ардын уран зохиолч маань онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: “Маш нууц” сонин


URL:

Нэр: unen Огноо: 28 January 2016

ene zunusun uvgun od bolokh gej zavkharsan avgai dagaj yum bolgond oroltsoj olon uglej yavakhaar gerteee baij baisan ni deer bailguide

Сэтгэгдэл бичих