Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталлаа
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/66 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2016 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ
ЖАГСААЛТ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ
ЖАГСААЛТ
/сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2016 онд санхүүжих |
1 | 67 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга /СХД, 8 дугаар хороо/ | 2016 | 800,0 | 800,0 |
2 | Өргөө амаржих газрын барилгын болон цахилгааны засварын ажил | 2016 | 382,6 | 382,6 |
3 | “Хүнс хангамж” НӨҮГ-ын агуулахын барилга /СХД/ | 2016 | 350,0 | 350,0 |
4 | 21 дүгээр сургуулийн спорт заалны засвар, бохирын нэгдсэн шугаманд холбох ажил /БЗД/ | 2016 | 75,0 | 75,0 |
5 | Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн II ээлж 11.8 км /СХД, 1,2,3,20 дугаар хороо/ | 2014-2017 | 31417,3 | 1000,0 |
6 | Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /ЧД, БГД/ 11.0 км | 2014-2017 | 16749,9 | 1000,0 |
7 | Шавь цогцолбор сургуулийн сантехникийн засвар /БЗД, 5 дугаар хороо/ | 2016 | 94,0 | 94,0 |
ДҮН | 49868,8 | 3701,6 |
URL: