Монгол улс авлигын индексээрээ 72 дугаар байрт оржээ

Олон улсын судалгааны байгууллага болох “Transparency International”-ээс дэлхийн авилгын индексийг гаргасан байна. Манай улсын хувьд дэлхийн 168 орны 72 дугаарт бичигдсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос найман байраар урагшилсан үзүүлэлт юм байна.

Өнгөрсөн 2014 онд манай улс 39 оноотойгоор 175 орноос 80 дугаар байрт жагссан.

Түүнчлэн,

• 2013 онд 83 дугаар байрт

• 2012 онд 394 дүгээр байрт

• 2010 онд 116-р байрт

• 2009 онд 120-р байрт тус тус жагсаж байжээ.

Шинжээчид улс орнуудын улс төрийн бодлого шийдвэр, эдийн засгийн эрсдэл, хуулийн боловсруулалт, хэрэгжилт олон үзүүлэлтийг харгалзан шалгаруулдаг байна. Авлигын индексийг 0-100 оноогоор дүгнэсэн бөгөөд оноо бага байх тусмаа авлигад их автсан, харин их байх тусмаа авлигаас ангижирсан гэж үздэг юм.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих