Валютын ченжийн амийг хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ченж Б нь гадны нөлөөтэй амь насаа алдсан онц ноцтой гэмт хэрэг билээ. Энэ хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааран ажиллаж байгаа ба өчигдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Яллагдагч Б-нь хохирогчийн биед байсан 30.300 доллар, 800 рубль буюу /монгол мөнгөөр 60.472.360 төгрөг/ авах зорилгоор шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар алсан ба улмаар бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор хохирогчийн гэрт бензин цацаж гал тавин эд хөрөнгийг нь санаатайгаар устгаж гэмтээсэн гэж үзэн хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлжээ.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
URL: