ЗАЛРУУЛГА
2016 оны 01 сарын 24-ны өдөр Факт.мн мэдээллийн сайтад “Увс аймгийн МАН-ын залуучууд эмэгтэй хүнийг гэр бүлтэй нь зодож танхайрчээ” гэсэн гарчиг бүхий мэдээ нийтлэгдсэн билээ.
Дээрх мэдээлэлд “Увс аймгийн МАН-ын залуус болох НАМЗХ-ны тэргүүлэгч Уламбаярын Ганзориг, Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгч Цэдэн-Ишийн Гантөмөр нар нөхөр 2 хүүхдийн хамт караокед үйлчлүүлээд гарч явсан эмэгтэйг зодож танхайран цагдаад баригдаж, намын нэр барин хууль хүчнийхнийг болон бусдыг дарамталжээ” гэх утгыг дурдсан байдаг.
Уг мэдээг нийтлэсэн манай сайтын сэтгүүлч Ц. Батаа хохирогч гэх хүний гомдол, тухай аймгийн цагдаа, хууль хүчний байгууллагаас мэдээлийн эх сурвалжийг асууж тодруулалгүйгээр нийтлэж ажлын хариуцлага алдсан байна.
Тиймд сэтгүүлч Ц. Батаад ажлын дотоод журмын дагуу хариуцлага тооцож, дээрх мэдээлэлд нэр дурдагдсан НАМЗХ-ны тэргүүлэгч У.Ганзориг, Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Гантөмөр нараас манай факт.мн-ы редакци албан ёсоор хүлцэл өчиж, ЗАЛРУУЛГА гаргаж байна.
2016 оны 01 сарын 27
Факт.мн Ерөнхий редоктар: У.Батсайхан
URL: