Багануурт нүүрсний уурхай байгуулна
Төвийн бүсийн нүүрсний хэрэглээний 60 хувийг нийлүүлдэг Багануурын уурхайд баяжуулах үйлдвэр байгуулахаар боллоо.
Үйлдвэрийн ажлыг ирэх оноос эхлүүлэх гэнэ. ЭБЭХЯ-наас бүх станцыг аравдугаар сарын 1-н гэхэд өвлийн ачааллаар 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байх үүргийг өгсөн аж.
Багануурын уурхай одоогоор 455 мянган тонн нүүрсний нөөц илрүүлээд буй бөгөөд 30 орчим мянган тонн нь усан дор байгаа юм. Хүйтнээс өмнө түүнийгээ гаргаж авахын тулд саяхан эсрэг хутгууртай экскаватор түрээсээр авсан гэнэ. 708 сая нүүрсний нөөцтэй гэгддэг тус уурхай 33 жилийн хугацаанд 80 сая гаруй тонн нүүрс олборлосон аж.
Өнөөдрийн байдлаар тус уурхайгаас нүүрсээ хангадаг IV цахилгаан станц 10, III станц 13. II станц зургаа, Дарханы дулааны станц 15, Эрдэнэтийн дулааны станц 21 хоногийн нөөцтэй байгаа гэв. Уурхайн удирдлагуудын мэдээлснээс 2011-2012 оны өвлийн бэлтгэл 90 орчим хувьтай болжээ.
URL: