Цагаан сар
Хөхөмдөг эрхэсийн анирт цагаан будраа нутгийн салхи сөрөн шуранхайлж
Хатан болорын өнгөтэй мөнгөн сарны туяа сүлэлдэн
Хадган цэнхэр тэнгэрийн бүүдийх өнгөнд eөгөөдөхөд
Хасын түүхэн тоололд бич үсэрэн дүүлээд
Халуун хайрын холбоос ахан дүүгээ сангалзаж
Eртөнцийг тойрогч ЛХАМ бурхан саатаж
Eр бусын хүслээ битүүний харгуйд шивнэж
Насан буянаа нэмэх хийморийн хишиг сард цагаан барс архирч
Настан буурлынхаа бурханд зул өргөж ундлаад
Наран ээжийгээ овоот ууландаа угтаж аз гийсэн цацрагаас нь ёндоо өвөрлөж баярлаад
Буурал хангай шиг өвгөдийнхөө
Буяныг даахаар гангарч
Булга минжин сортой
Монгол гоёлоороо аархаж
Морьд хүлгийн туурай хос хосоороо мөргөж
Айлчин гийчнээ тосож ахарын эсгий дэвсэж
Аав ээж,ахан дүүсийн холбоо цэнхэр хадагаар eрөөгдөж
Ашидын дэмбэрэлийг билэгшээн тохой түшин золгож
Гэрийн хойморт уртын дуу уянгалаж
Галын бурханаа ууц хөндөн мялааж
Таван тансаг идээ ширээ дүүрэн бялхаж
Талын нүүдэлчин түмний онд мэнд орсоны баяр
Төлийн дуу цангинаж цаг наашилсаны баяр
Б.ӨНӨРЖАРГАЛ
2016.1.15
URL: