Хөхний сүүнээс антибиотик гаргаж авна

Британийн судлаачид хөхний сүүнээс шинэ төрлийн хүчтэй антибиотик гарган авах боломжтойг өгүүлжээ. Урьдчилсан судалгааны дүнгээс үзэхэд хөхний сүүнд байдаг зарим нэгдэл эмэнд тэсвэртэй бактертэй ч тэмцэх чадвартай юм. Судлаачид шинэ антибиотикийг лактоферрин хэмээх сүүний уурагт түшиглэн бүтээхийг санал болгожээ.

Бактер, мөөгөнцөр, вирусийг устгадаг энэ төрлийн уураг нялх хүүхдэд нэн шаардлагатай юм. Учир нь хөхний сүүнээс гарган авсан антибиотик нь аюултай бактерийг довтолдог хэрнээ эрүүл эсүүдэд хор хөнөөл учруулдаггүй гэнэ. Мөн тэдгээр бактер энэ төрлийн уурганд тэсвэртэй болох магадлал тун бага аж. Мөн хөхний сүүн дэх биомолекулууд нь халдвар, үрэвслийг дарж, өвчин намдаан шарх эдгээдэг.

Шинэ төрлийн антибиотикийг олон өвчнийг эмчлэхэд ашиглах боломжтой. Судлаачид хөхний сүүнээс онцгой үйлчилгээтэй SRMs төрлийн молекулууд илрүүлж тэдгээрийн 20 нь үрэвслийг дарах, дархлааг идэвхжүүлэх нөлөөтэй болохыг тогтоожээ.

Д.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих