С.Одонтуяа гишүүний ах консул болсныг С.Эрдэнэ сайд илчлэв
Засгийн газрын өчигдрийн /уржигдар/ хуралдаанаар Монгол Улсаас АНУ-ын Франциско хотод суух Ерөнхий консулаар С.Эрдэнийг томилжээ. Энэ мэдээллийг олон нийт төдийлөн анхаараагүй байсан ч С.Одонтуяа гишүүний журмын нөхөр, С.Эрдэнэ сайд түүний ахыг консулаар томилсныг илчилж орхив.
Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэхээр түүнийг консул боллоо хэмээн зарим сайтаар ташаа мэдээлэл гарсныг залруулахдаа “Би биш” хэмээн тодотгоод Салдангийн Эрдэнэ гэдэг хүн Франциско хотын консул болсныг онцлов. Хэдийгээр энэ нь намынхаа нөхрийн ахыг гадаадад суухаар болсон гэж шууд хэлээгүй ч овгийг нь зарлаж орхисон нь санаатай үйлдэл байв уу гэж хардахад хүргэв.
Учир нь саяхан “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны өрөнхийлөгчөөр сонгогдоод байгаа С.Одонтуяа ахыгаа явуулсан юм” гэснээс өөрцгүй зүйл болов. Түүнийг ийнхүү консулын нэрийг зарлахтай зэрэгцээд олон нийт эрэлд гарсан бөгөөд “С.Одонтуяа гишүүний төрсөн ах юм байна” гэцгээж байна. “АН-д элсээд удаагүй хэрнээ албан тушаалын амтанд сайн орж дээ. Өөрөө дарга, ахыгаа консул болгож амжлаа” гэх яриа АН-ынхан дунд байгааг С.Эрдэнэ сайд ийнхүү илчилж орхив.
М.Өнөрөө
URL: