Цагаан сараар нийтийн тээврийн тоог нэмнэ
Билгийн тооллын Шинийн 1,2, 3-н буюу ирэх хоёрдугаар сарын 9, 10,11-ний өдөр хотын захын цэгт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчлэхээр төлөвлөөд байна.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх өдөр буюу энэ сарын 30, 31, ирэх хоёрдугаар сарын 6, 7-ны едөр тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү их багтаамжийн 11 автобус 10:00, 12:30, 15:00 цагт иргэдэд үйлчилнэ.
Тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төвийн чигпэлд их багтаамжийн хоёр автобус 10:00, 12:30, 15:00 цагт үйлчилгээ үзүүлэх аж. Хотын захын алслагдсан чиглэлд дөрвөн аж ахуйн нэгжийн 20 микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах юм байна. Нийслэл хотод такси үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэх гэнэ.
С.Аз
URL: