Г.Байдрагийг АТГ шалгахаар болов

Авто худалдааны цогцолборын дарга Г.Байдрагийг АТГ-аас шалгахаар болжээ. Тодруулбал, тус цогцолборын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг зөрчин, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгуулахаар МХЕГ-т АТГ-аас хүсэлт хүргүүлсэн байна.

Мөн цогцолборын дарга Г.Байдрагийг албан тушаалаа урвуулан орон нутгийн өмчийг завшсан эсэх асуудлыг шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хүсэлт хүргүүлсэн аж. Энэ тухай АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын гарын үсэгтэй албан тоотод дурджээ.

Нөгөөтэйгүүр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд тус цогцолборыг “…Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага МNS 5105:2001 стандартад заасан эрүүл ахуйн хамгаалалтын бүсээс гадна байрласан байна” гэжээ.

Дашрамд дурдахад, нийслэлийн төв цэвэрлэх байгууламж тус төвөөс ердөө 800 метрийн зайд байрладаг юм.

М.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих