Гимнастикчид “гялалзав”

ac60ac613fef8be0e0321a4045fac92c31be06ff

ОХУ-ын Благовешенск хотын захирагчийн нэрэмжит спортын гимнастикийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээн энэ сарын 21-24-нд боллоо. Тэмцээнд 180 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас ОУХМ Д.Оюунтуяа дасгалжуулагчийн удирдлага дор найман тамирчин оролцов.

Тэмцээний хөвгүүдийн бариултай морины төрөлд Д.Энхтүвшин алтан медаль хүртэж, Благовешенксийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Энэхүү гялалзсан амжилтын араас охидын харайлтын төрөлд Б.Мөнхсайхан, савлуурын төрөлд Э.Мөнхнаран нар мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн суга савлуурын төрөлд Б.Болдбаатар хүрэл медалийн хүртлээ.

Мөн багийн төрөлд болсон тэмцээнд манай тамирчид нийлбэр оноогоор гуравдугаар байр эзэлж, хөрш улсын тэмцээнээс медалийн арвин ургац хураагаад өнөөдөр эх орондоо ирж байна.

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих