Эвэрт болон нугасан хошуут үлэг гүрвэлтйг ял олджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн М, X болон Улаанбаатарын иргэн Н нар хууль бусаар малтлага хийж, эртний чулуужсан үлэг гүрвэлийн яс олсон байна. Тэд тухайн олдвороо энэ сарын 17-нд 18.00 цагийн үед Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг тус дүүргийн Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Уг олдворыг Шинжлэх ухааны академийн Геологи, палеонтологийн төвд шилжүүлсэн аж.

Тэрхүү олдвор нь шинжилгээгээр эвэрт үлэг гүрвэлийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугасан хошуут үлэг гүрвэл болох 14.5-19.5 см хэмжээтэй зулзагын бүрэн бус хэлхээ яс болох нь тогтоогджээ. Үүнийг 71-84 сая жил хуримтлагдсан Жодахтын давхаргадасны Төгрөгийн ширээгийн олдворт газар буюу Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс олдсон байх магадлалтай аж. Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байна.

Б.Төгөл


URL:

Сэтгэгдэл бичих