Хямд үнээр Улаан-Үд рүү аялуулна
“МОН САФО” ХХК нь Монголын уламжлалт баяр Цагаан сартай холбогдуулан Улаан-Үдийн 3шөнө, 2 өдрийн аялалдаа 50% хямдрал зарлаж 150.000 төгрөгөөр аялуулж байна. Аялал 1–р сарын 22, 29-ний өдрүүдэд 7 хоног бүрийн 5 дахь өдөр эхлэнэ. Та бүхэн аялалын хөтөлбөртэй танилцана уу?
Улаанбаатар-Улаан-Үд -Улаанбаатар аялалын хөтөлбөр
——————————————————————————-
Зохион байгуулагч: “МОН САФО “ХХК
Хугацаа: 2 өдөр 3 шөнө
Шаардлагатай зүйлс: 2016 оны 6-р сар хүртэлх хүчинтэй хугацаатай гадаад паспорт
Унаа: 45 хүний жуулчны автобус
Буудал: 4 одтой“Бизнес Лайф ”Зочид буудалд 2, 3 хүний стандарт өрөө
Аялалын үнэ: 150,000 төгрөг
Аялалын үнэнд багтсан зүйлс:
– Унаа
– Буудал
– Хөтөлбөрт тусгагдсан хоол
– Хөтөч
Аялалын зардалд багтаагүй зүйлс:
– Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
– Хөтөлбөрөөс гадуурх хувийн хэрэгцээний зардлууд
1 дэх өдөр : Улаанбаатар хот – Хиагт хот
Драгон автовокзал 18:00 цагт цугларч аяллын ахлагчид бүртгүүлэн замдаа гарна. Шөнө Дархан хотоор дайрч өнгөрнө. Замдаа оройн хоол иднэ. /Аялалын үнэнд багтаагүй/. Шөнөжин явсаар Алтанбулагийн боомт хүрнэ.
2 дахь өдөр: Хиагт – Улаан-Үд хот
Өглөө Итгэлт хамбад мөргөснөөр Оросын аялал эхлэнэ. Тэндээсээ Улаан-Үд хотруугаа орж “Оптовый База” буюу Бөөний захаар орж худалдан авалт хийнэ. Үдийн хоолонд “Эко кафе ”-д орно. Үдээс хойш “Оптовый Абсалют” дэлгүүр орж худалдан авалт хийнэ. Орой нь “ Бизнес Лайф ” зочид буудалд очиж бууна.
3 дахь өдөр: Өглөөний цайгаа уугаад дараа нь “Мега Титан ” дэлгүүр, “Абсалют” дэлгүүрээр орж худалдан авалт хийнэ. Үдийн хоолонд “Шэнэхэнский улица” буюу Буриад буузны газруудад орно. Үдээс хойш “Централный рынок” буюу Төв захаар орж хүнс болон Годон гутлын худалдан авалт хийнэ. Ингээд орой нь Хиагт, Алтанбулагийн чиглэлд аялал үргэлжилнэ. Шөнөдөө Монгол улсын хилээр гарч Улаанбаатарт ирсэнээр аялал өндөрлөнө.
Аялалд оролцохыг хүссэн хүмүүс 88188030, 99248989 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
“МОН САФО” ХХК
URL: