ЖИРГЭЭ: “Хас”-ын Ч.Ганхуяг: Ганбаатар аа, чи ёстой новш юм

12631285_1069544203102135_8035763557087033602_n

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Хас банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг боловсролгүй гэдгээ олон нийтэд зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатарт олон ч удаа хулхидуулжээ. Учир нь тэрбээр С.Ганбаатарыг гадаадын их, дээд сургууль төгссөн хэмээн боддог байж. Энэ талаар “Намайг ХасБанкинд байхад хүрч ирэн ,Монгол Улс даяар лекц уншина гэж дэмжүүлээд явж байсан. Итгэж ойрхон явсан, дэд сайд байхдаа. Урьж хэд хэдэн ажилд оролцуулсан. “Алтан Сарнай”-д нэр дэвшүүлсэн. Одоо би танилцуулсан, итгүүлсэн бүх хүнээс хүлцэл өчиж, уучлалт хүсч байна. Үнэхээр том хулхидууллаа. Ганбаатар аа, чи ёстой новш юм.

Нийт баялаг бүтээгчид, эрүүл, шударга иргэд ээ! Популист улстөрчдийг өнөөдрөөс эхлэн дэмжихгүй байхыг уриалж байна. Эдийн засаг хөгжиж байж бид хүнээ сайхан амьдруулна. Эдийн засгийг явуулахын тулд бид бизнесийн орчныг тогтвортой, ойлгомжтой байлгах нь нэн чухал. Популистууд энэ нийгмийн хорт ургамал болон газар авлаа. Монгол Улсын гэрэлт ирээдүйн төлөө, өөрсдийнхөө төлөө, бяцхан үрсийнхээ төлөө одоо тэднийг зогсооцгооё” хэмээн уриалсан байна.

 


URL:

Нэр: Зочин Огноо: 28 January 2016

Уянга бас адилхан

Сэтгэгдэл бичих