ЖИРГЭЭ: Түүнийг хөлсний алуурчид алсныг нотлох 3 баримт

12400751_1699483313629677_5318549961004210909_n

Түүнийг хөлсний алуурчид алсныг нотлох 3 баримт.

Нэгдүгээр баримт:
2015.01.07-нд Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргалд талийгаачаас “Би 01.05-ны өдөр гадны халдлагад өртлөө” гэсэн емэйл ирүүлжээ. Түүнийг 5 дугаар сургуулийн хавьд явж байхад, “Ийшээ суучих” гэсэн урдуураа хар хөшиг татсан хар машинтай хүмүүс машиндаа суулгасан байна. Түүний 2 талд хоёр залуу байсан бөгөөд, “Чи УБ хотод байхад амжихгүй шүү” гэж хэлээд, түүний хувцас, гар утсыг хураан авчээ. Удалгүй эд зүйлсийг буцаан өгч, “Эргэж харалгүй гүй” гэж хэлээд орхиод явсан аж. Тэрээр машины дугаар болон хүмүүсийн царайг харж чадаагүй байна. Энэхүү халдлагын талаар А.Баяржаргал захирал 1 дүгээр сарын 20-нд цагдаагийн байгууллагад анх удаагаа мэдээлэл өгчээ. Тус хэргийг СБД-ийн цагдаагийн алба шалгаж, “Алдагдсан эд зүйл алга. Мөн гэмтээгүй учир эрүүгийн хэрэг үүсгэхгүй” гэсэн хариу өгч байжээ.

Хоёрдугаар баримт:
2015.04.30-нд ажлаа хийх явцад нь масктай хоёр залуу хутгалж, цохисон байна. Тэрээр 32 км газар мотоциклтойгоо зугтан, ажиллаж байсан байрандаа ирж. Тухайн үед Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон холбогдох хүмүүс нь хэргийн газарт үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр олдсонгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хэвлийдээ гурван шархтай түүнийг тухайн үед Өмнөговь аймагт тусгай үүргийн нислэг хийж байсан онгоцоор Улаанбаатарт авчирч Цэргийн төв госпитальд хэвтүүлжээ.

Гуравдугаар баримт:
2015.05.24-нд Т.Лхагвасүмбэрэл гэртээ харих замдаа гарынхаа зарим хэсэгт зүсүүлсэн хэрэг гарсан. Тэрээр өөрөө Гэмтлийн эмнэлэгт очиж анхны тусламж аваад, маргааш нь хувийн эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлсэн. Үүний дараа гадаад явах байсан учир ЦЕГ-т мэдээлэл өгөөгүй аж. Энэ тухай Өмнөговь аймгийн цагдаагийн газраас 2015.05.01-нээс эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Гэвч талийгаач 6 дугаар сард Цагдаагийн газарт 3 удаа л байцаалт өгсөн. Улмаар 2015 оны 9 дүгээр сард түүнийг ирж байцаалт өгүүлээч гэсэн албан бичгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт илгээжээ. Тиймээс ямар нэгэн хэрэг хаах болон дүгнэлт, шийдвэр гараагүй.

12508823_1699617810282894_8902520480272741800_n 12541109_1697976783780330_8019825351002398954_n 12552527_1700530483524960_1524060668093959043_n

ЭХ СУРВАЛЖ:

Лхагвасүмбэрэлийн хэргийг илрүүлэх бүлэг

https://www.facebook.com/Sumbeecase/photos/a.1697974160447259.1073741827.1697965613781447/1699483313629677/?type=3&theater


URL:

Нэр: Anonymous Огноо: 26 January 2016

ХҮҮРИЙГ ӨӨРИЙГ НЬ ЖИВҮҮЛ

Нэр: Muugii Огноо: 27 January 2016

Ene huuliinhan hudluhgui dee. Hairan zaluu. Ij buren shinetgeliig huuliin salbart hiihgui bol tsaashdaa olon asuudal nuugdmal baidald orj magadgui.

Сэтгэгдэл бичих