Монгол Ардын Намын дарга М.Энхболд ОХУ-д айлчилж байна

12583723_945846148832840_224039085_n_7080261477-768x651Монгол Ардын Намын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын урилгаар энэ сарын 26-28-ны өдрүүдэд Оросын холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр  ОХУ-ын Холбооны хурлын Төрийн дум дахь Нэгдсэн Орос намын бүлгийн дарга В.А.Васильев болон Нэгдсэн Орос намын удирдлагууд, Төрийн думын гишүүдтэй уулзах юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны есдүгээр сар, Холбооны хурлын зөвлөлийн дарга В.И.Матвиенко мөн оны зургадугаар сар, Төрийн думын дарга С.Е.Нарышкин энэ оны есдүгээр  сард Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн билээ. Тэгвэл айлчлалын буухиа Монгол Ардын Намын дарга М.Энхболдын айлчлалаар үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих