“Шударга ёс” эвсэл тарна

http://resource.24tsag.mn/24tsag/photo/2012/5/5eb451b27baab22e/1804623423bace1dbig.jpg

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАХН, МҮАН, БНН хамтран Улс төрийн холбоо гэгчийг байгуулж, 12 жил хамтран ажиллах гэрээ байгуулж байлаа. Улмаар Н.Энхбаяр Б.Жаргалсайханд итгээгүй тул БНН-ыг холбооноос хасч, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулагдан, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон түүхтэй. УИХ-ын 2012 оны сонгуульд тус эвсэл том амжилт үзүүлж, УИХ-д бүлэгтэй болсон төдийгүй МАХН-ын дарга, эвслийн тэргүүн Н.Энхбаяраас бусад бүхий л лидерүүд нь улс төрийн томоохон алба хашив.

Одоогийн байдлаар УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дэхь Г.Уянгаас бусад бүхий л гишүүд сайд, УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга болоод байна. УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадаагүй М.Энхсайхан хүртэл “Монголын төмөр зам” компаний захирал, Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал, Монгол улсын Сайд зэрэг албыг хашиж буй.

Харамсалтай нь УИХ-ын 2012 оны сонгуулийн амлалтаа биелүүлээгүй, биелүүлэхийн төлөө бодитой алхам ч хийгээгүй, тэр бүү хэл зарим нь эсрэг ажилласаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Өнгөрсөн Пүрэв гарагт болсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлын үеэр тус эвсэл тарах нь зөвхөн цаг хугацааны л асуудал болсон нь нэгэнт тодорхой болсон юм.

Одоогийн байдлаар тус эвсэл тарах 2 хувилбар яригдаж буй бөгөөд энэ нь 1-т Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар эвслийг бүлгийг орхиж, УИХ дахь бүлэг тарах замаар 2-т МҮАН-ын улс төрийн шийдвэр гарч, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл албан ёсоор тарах гэсэн явдал аж. Юутай ч энэ УИХ-ын бүрэн эрх дуусахаас өмнө МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тарах нь тодорхой болсон байна.

П.Мандах


URL:

Сэтгэгдэл бичих