Ганцаардал, бухимдал, үзэн ядалт, гутранги үзлээс секс л аварна!

Ганцаардал гэдэг хүний амьдралын хамгийн гунигтай үе юм. Үүн дээр сексийн харьцаанд оролгүй удаан хугацаагаар явах нь хүнийг сэтгэл зүйн хувьд байх ёстой ёс зарчмаас нь хувьсган өөрчилдөг байна. Сексийн харьцаанд орохгүй удаан хугацаагаар явсан хүн ганцаардахын зэрэгцээ, харгис хэрцгий зан авиртай болж, сэтгэлийн ариун гэгээн бүхнийг үээн ядах үзэлтэй болдог гэнэ.
Гэтэл манай өнөөгийн нийгэм бол хүнийг ганцаардуулах, сексийн харьцаанд удаан хугацаагаар орж чадахгүй байх тийм нөхцөлтэй орчин биш. Түүхийн зарим сурвалж бичгүүдэд дурдсанаас үзэхэд хүнийг хүссэн хүсээгүй ганцаардуулж, сексийн харьцаанаас татгалэахыг хүртэл шахаж шаардаж байсан баримт үлджээ. Тэр үед сексийг хүний эрүүл мэндэд хортой хэмээн тунхаглаж байсан аж. Хэрэв урт насалж удаан жаргая гэвэл, эрүүл саруул, энх тунх явъя гэвэл сексийг тэвчих хэрэгтэй гэсэн номлолыг хүртэл тарааж, эр эмийн харьцааг ихэд цээрлэн жигшүүлж байжээ. Гэсэн атлаа, дээрх номлолыг гаргаж байсан ихэс дээдсүүд нь өөрсдөө янаг амрагийн явдалд шунан дурлагч машид тачаангуй хүмүүс байсныг ч түүхийн сурвалж бичигт мөн дурдсан байдаг байна.
Хэрэв хүн шиг амьдрая гэж байгаа бол ганцаардлаасаа аль болох түргэн гарч, эсрэг хүйстэнтэйгээ сексийн харьцаанд орж сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй. Энэ бол амьдралаар нотлогдсон зүйл. Хүмүүс ямар нэгэн шалтгаанаар ганцаараа амьдрах болдог. Энэ нь тэдний зан харьцаанд сөргөөр нөлөөлөхийн сацуу гутранги үзлийг бий болгож өөдрөг давлиун байдлаас нь салгадаг. Хүн дутуу зүйлээ олж авахын хэрээр амьдралын энгийн зүйлүүдийг ихэд хүсэмжилдэг болох нь нэгэнт тодорхой болсон зүйл. Иймд та өөрийнхөөрөө л бай. Хамгийн чухал нь сексийн харилцагчаараа өөрийгөө ойлгох хүнээ зөв олж сонгоорой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих