Энэ сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 05-нд багтааж өгнө

Хүүхдүүдэд олгодог 20 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан билээ. Тэгвэл үүний цаана 2016 оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ гэсэн асуулт иргэдийн дунд бий болж, буруу зөрүү ойлголт төрүүлээд байгаа юм.

Үнэндээ хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр аж амьдрал ахуйгаа залгуулдаг айл өрх олон бий. Түүнээс гадна сар шинэ болох гээд иргэдэд мөнгө их хэрэг болж байгаа учир хүүхдийн мөнгийг өгөхгүй гацаачих вий гэсэн болгоомжил ч ард түмний дунд байгаа юм.

Харин тэгвэл ннэ талаар Сангийн яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Хүүхдийн мөнгийг Цагаан сарын өмнө олгоно гэж үзэж байгаа. Засгийн газрын тогтоол гарахыг хүлээж байна” гэв. Мөн энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан “Хоёрдугаар сарын 5-н гэхэд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгоно.

Хамгийн гол нь айлууд өрхийн амьжиргааг тодорхойлох судалгаандаа идэвхтэй хамрагдах ёстой” гэжээ. Ийнхүү нэгдүгээр сарын мөнгийг хоёрдугаар сарын мөнгөтэй нь нийлүүлж нийт 40 мянган төгрөгийг бөөнд нь олгоно гэсэн мэдээлэл ташаа болохыг албаны эх сурвалжууд хэлж байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих