Зэсийн үнэ тэнгэрт хадаж Монголчуудын ивээнэ
Шанхайн бирж дээр зэсийн үнэ хоёр хувиар өссөн нь Лондоны биржийн үнэ дахин өсөхөд нөлөөлжээ. Бээжин мөнгөний бодлогоо чангаруулж буйтай холбоотой эрсдэлээс зайлсхийсэн Хятадын хөрөнгө оруулагчдын болгоомжлол Шанхайн бирж дээрх тонн зэсийн үүнийг 68800 юань хүргэжээ. Энэ нь улмаар Лондоны металлын бирж дээрх зэсийн үнийг 9138.5 ам доллар хүрэхэд нөлөөлсөн байна. Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан тоо баримтаас харахад Хятадын инфляцын төвшин сүүлийн хоёр жилд хамгийн ихээр өсч таван хувиас давжээ. Тиймээс тус улсын эрх баригчид мөнгөний бодлогоо чангаруулах тухайгаа мэдэгдээд байгаа юм. Эдийн засагчдын таамаглаж буйгаар, Хятадын Төв банк хүүгийн төвшингөө өсгөх байлаа ч ирэх гурваас зургаан сарын турш зэсийн үнэ өндөр хэвээр байх юм байна.
URL: