Цаг агаарын мэдээ

2016 оны нэгдүгээр сарын 22-ны 20 цагаас нэгдүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 28-33 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 37-39 хэм, өдөртөө 25-27  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос зарим газраар секундэд 12-14 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 хэм, бусад хэсгээр   33-35 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 24-нөөс нэгдүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих