Дуулбал турна

Дуулбал турна

Дуу хөгжим, турах зэрэг нь хоорондоо ямар ч хамааралгүй зүйл мэт боловч энэ нь тийм биш гэнэ. Дуулаачийн сургалтад суух юм бол хүмүүний бие махбодод ямар өөрчлөлтүүд гардгийг “Дуулах амархан” хөгжмийн сургуулийг үндэслэгч Жанна Серопян ярьжээ. Аливаа хүн дуу дуулах үеэр 80 бүлэг булчин үйл ажиллагаанд ордгийн дотор ар нуруу, хэвлий орчмын булчингууд байдаг аж. Хэрэв ойр ойрхон дуулах юм бол дуулалт үнэхээр илүүдэл жингээс ангижрахад тусалж, эерэг сэтгэл санааны байдлыг бий болгодог гэнэ.

Дуу дуулахын бас нэг өвөрмөц шинж чанарыг АНУ-ын эрдэмтэд олж нээсэн байна. Туршилтыг нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд дээр явуулжээ. Зүгээр л тэдэнд ойр ойрхон дуулж байхыг санал болгов. Хэсэг хугацааны дараа үзлэг хийтэл дуу дуулж байсан хүмүүсийн өвчин илүү хурдан намдаж, хүч тамир нь амархан сэргэсэн болох нь тогтоогдсон аж. Үүний гол нууц маш энгийн гэнэ. Дуу дуулах үеэр хүмүүний бие махбод хүчилтөрөгчөөр баяждаг учраас цусны эргэлт сайжирч, зүрх судас, уушгины үйл ажиллагаа тогтвортой сайн болдог юм.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих