Гавьяатууд олон жилийн дараа нийлж, шинэ уран бүтээл хийж байна

Оюутны ширээнээс хослон дуулж гарч ирэн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучид бол С.Жавхлан, Т.Баясгалан гэдэгтэй маргах хүн байхгүй биз дээ.

Нэг хэсэг нийтийн дууны хатан хаан явсан хоёр дуучин маань нэг л өдөр тус тусын амьдралын зам, уран бүтээлээ хөөн салсан. Тэднийг үл ойлголцлын улмаас хоёр тийшээ болсон гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ юунаас болж салсан нь одоо нууц хэвээрээ байгаа юм. Харин хайртай бас дууг сонсох дуртай сонсогч түмэн хоёр дуучнаа эргэн нийлж, уран бүтээл хийгээсэй гэсэн хүлээлт байсныг нуухгүй.

Тэгвэл тэр хоёр олон жилийн дараа дахин хамтран шинэ уран бүтээл хийж байна. Тэд шинэ клипны зураг авалтаа хөдөө хийсэн бөгөөд зураг нь сошиал ертөнцөд “од” болж байна. Түүгээр ч барахгүй хоёр гавьяат маань хамтарсан тоглолт хийх талаараа ярилцаад амжсан байна шүү. Ийнхүү дуунд дуртай ард түмнийхээ магнайг тэнийлгэж мэлмийг баясгах сайхан тоглолт хийх нь тодорхой болов. Ер нь сүүлийн үед хослон дуучид эргэн нийлж уран бүтээл хийдэг болсон шүү. Тухайлбал, гавьяат жүжигчин У.Далантай, С.Эрдэнэцэцэг хоёр 19 жилийн дараа хамтарч уран бүтээлээ болон тоглолтоо хийсэн нь гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын нийлэх шалтгаан болсон ч байж магадгүй юм.

Тэдний араас дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа хоёр ч эргэн нийлж, уран бүтээлэ сонсогч түмэндээ толилуулахыг үгүйсгэхгүй юм даа. Ямартаа ч гавьяат С.Жавхлан, Т.Баясгалан хоёр эв найрамдалтайгаар уран бүтээлдээ эргэн ирлээ.

О.Сайхан


URL:

Нэр: Zayaa Огноо: 23 January 2016

Ymar goe yum be, hoyulaa l duulhaa bolison ne haramsaltai sanagdaj bs. Togkoltii ne tesen ydan hvleej bn.

Нэр: зочин Огноо: 26 January 2016

БАЯР ХҮРГЭЕ

Сэтгэгдэл бичих