Д.Пүрэвбаатар: Агааргүй орчинд удаан хоригдсоноос уушги нь өвчилсөн

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр баривчилсан. Түүнийг оны өмнөхөн батлан даалтад гаргасан ч шүүхээс дахин цагдан хорих шийдвэр гаргаж, яллагдагчаар татан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Тэрбээр цагдан хоригдох хугацаандаа өлсгөлөн зарласнаас бие нь муудсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас тодрууллаа.

-Таны үйлчлүүлэгч Б.Батзаяагийн биеийн байдал ямар байна вэ?

-Бие нь муу байна. Одоогоор хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эмчилгээ харьцангуй сайн байна. Эмнэлэг нь бүх төрлийн шинжилгээ авдаг болсон.

-Бие муудах шалтгаан нь өлсгөлөн зарласнаас болсон уу. Хэд хоног өлсгөлөн зарласан бэ?

-Уушги муудах нөхцөл нь агааргүй орчинд удаан хоригд-сонтой холбоотой. Зургаан хоног өлсгөлөн зарлаад бие нь эрс муудаж эмнэлэгт хэвтсэн. Эхнэрийнх нь бие бас тааруухан байна. Эхнэр нь долоо хоногт гурван удаа бөөрний аппаратад ордог, байнгын эмчийн хяналтад байдаг юм билээ.

-Оны өмнө баривчилж, цагдан хорих үндэслэлээ юу гэж тайлбарласан бэ?

-Улс төртэй л холбоотой асуудал. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Б.Дэлгэр


URL:

Нэр: Anonymous Огноо: 22 January 2016

mongoliin shoron agaargvi bdag umuu tegbel horigdoj bga hvmvvs hetsvv bnda

Сэтгэгдэл бичих