Дахин нэг эмэгтэйг дээрэмдсэн хэрэг гарчээ

Өндөр настай эмэгтэйг орцонд нь дээрэмдэж, хөл гарыг нь хугалсан хэрэг саяхан гарсан билээ. Хохирогчийг дээрэмдсэн этгээдүүдийг орцонд суурилуулсан камерын тусламжтайгаар гэмт хэрэгтнүүдийг шуурхай барьсан ч 76 настай эмэгтэй өнөөдрийг хүртэл ГССҮТ-д эмчлүүлж байгаа.

Тэгвэл мөн саяхан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бас нэгэн эмэгтэйг дээрэмдсэн хэрэг гудамжны камерт бичигдэж үлдсэн байна. Дээрэмчин өглөө эрт хэргийн газарт ирж, холдохгүй байж байгаад ганцаараа яваа эмэгтэйн цүнхийг булааж зугтсан байна. Ингэхдээ хохирогчийг унагааж, бэртээж буй нь бичлэгт үлджээ.

Тиймээс иргэдийг сар шинийн баяр дөхсөн энэ цаг үед болгоомж сэрэмжтэй байж, дээрэм хулгайн гэмт хэрэгт өртөхгүй байх, өөрсдөдөө болон эд зүйлсдээ анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих