Сэрэмжлүүлэг: Хятадад сурдаг залуус илүү ихээр анхаарна уу
Монголчууд маань Хятад улсыг ажил хэрэг, эмчилгээ, сургууль, наймаа хийх зэрэг олон шалтгаанаар тасралтгүй зорьсоор байна. Шарж хуурсан юм биенд хортой л гэдэг боловч чухам яагаад хортой гэдгийг тэр бүр мэддэггүй болов уу. Тэгвэл өнгөрсөн зун Хятадад нэгэн аймшигтай хагалгааг эмч нар нь хийжээ. Нэгэн бүсгүйн элгэн дотроос гарч ирсэн 2 кг киста, өндөгнүүд арзагнаж байхыг хараад хагалгааны өрөөн доторх эмч нар огиж, зугтах нь холгүй юм болжээ.
“Жиангсү” мужийн нэгэн эмэгтэй хэвлий хэсгээр нь маш хүчтэй өвдсөн учраас эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нар СТ аппратаар түүний элгэн дээр маш том өндөг байгааг илрүүлжээ.
Ингээд хэзээ ч тохиолдож байгаагүй энэ аймшигт зүйлийг судлаж эхлэхэд өвчтөний хамгийн дуртай хоол нь шорлог байжээ. Хятадад хаа сайгүй байдаг энэхүү шорлогийг та бүхэн санаж байгаа биздээ. Магадгүй идэж үзсэн ч байж болох юм. Уг шорлогийг үхсэн малын мах, халдвартай малын махыг устгалд оруулалгүй амтлагч хольж хийдэг болох нь нотлогджээ.
Ингээд халдвартай мал, амьтаны мах нь хүний биед ороод шууд үржиж эхэлдэг бөгөөд дээрээс нь хүйтэн пиво нэмэгдсэнээр ийм л юм болдог байх нь. Түүнээс гадна эрүүл мал, амьтны махаар хийдэг газар байх боловч тэд илүү их ашиг олохын тулд 2-хон минутад шарж болгодог тухайгаа сайрхан ярьжээ. Хүмүүс энэхүү төрөл бүрийн шорлогийг ихэвчлэн оройн цагаар маш их өлсөж явахдаа худалдан авч иддэг учраас амтлагчинд хууртаад түүхий махны амт, муудсан махны үнэр амтыг мэдэрдэггүй, түүнчлэн ихэнх хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шорлогийг илүү их хэмжээгээр иддэг учраас өнгийг бүүр ч анзаардаггүй байна. Сайтар анзаарвал бүрэн болсон тахиа, нугас, загасны махны дотор тал нь цагаан өнгөтэй байна. Харин үхэр, хонины мах цайвар бор өнгөтэй байх ёстой ажээ.
Гудамжны хоол нэртэй энэ хоолнууд гудамжинд ил задгай хийгддэг учраас хажуугаар өнгөрөх машины тоос шороо, хог хаягдал,хүний хөлийн тоос гээд тоочоод баршгүй бохирдол ихтэй ч хамгийн их гүйлгээтэй хоол ажээ.
Эх сурвалж: “Жиангсү” мужийн ТВ мэдээ.
Орчуулсан Б.Уянга.
URL: