Төв аймгийн зарим сумдад мал бэлчих боломжгүй болжээ

Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байгаа билээ. Энэ хүрээнд Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумдад хүргэх тусламжийн цувааг илгээсэн байна.

Төв аймгийн цас зуд ихтэй байгаа урд талын сумд болох Сэргэлэн, Баян, Баянцагаан, Алтанбулаг, Баянжаргалан суманд эхний 100 тонн өвсийг ийнхүү хүргүүлж байгаа юм. Таван сая орчим мал өвөлжиж байгаа Төв аймгийн хувьд хамгийн олон сумтай аймаг. Мөн малын тоогоороо улсдаа байнга дээгүүрт ордог. Төв аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын байдалтай байгаа юм байна. Зарим сумдад мал бэлчих боломжгүй, тэжээлд орчихсон өвөөлжөөндөө байгаа аж.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих