АЭХ-ны тэргүүний сонгох сонгууль дүрмээ бус хуулиа зөрчсөн үү
АЭХ-ны тэргүүнийг сонгох сонгууль нэлээд дуулиан дагуулсан төдийгүй хууль зөрчсөн сонгууль боллоо хэмээх “бор шувуу”-г араасаа дагууллаа. Тус холбооны тэргүүний суудлын төлөө 10 эмэгтэй нэр дэвшсэн ч явцын дунд С.Одонтуяа, Б.Ургамалцэцэг хоёр тунаж, өрсөлдсөн билээ.
АЭХ-г авах гол зодоон “Алтангадас”, “Шонхор”-ын дунд болсон. АН-ын нэр дэвшигчид бүгд С.Одонтуяатай тохирсон. Хоёр ч удаа санал тоолсон, мөнгө тараасан гээд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуультай холбоотой хов жив улс төрийн хүрээнд өрнөсөөр. Тэгвэл бас нэгэн шинэ хов сонсогдох болсон СЗХ-ны дарга З.Нарантуяа нь хэдийгээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй хэрнээ санал өгсөн гэх явдал. Тэрбээр даваа гаригт болсон АЭХ-ны сонгуульд оролцож, С.Одонтуяагийн төлөө санал өгсөн нь Төрийн албаны хууль, төрийн албаны ёс зүйг зөрчсөн гэж үзэх хүмүүс байна.
Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн “8.1.2. Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүн, Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга; 15 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл 15.1.1. албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох” гэх заалтыг зөрчсөн байна.
Хэрэв түүний санал хүчингүйд тооцогдвол С.Одонтуяа, Г.Ургамалцэцэг хоёр тэнцсэн бололтой. Ямар ч байсан АН-ын эрчүүд фракциудын зодоондоо эмэгтэйчүүдээ хүртэл татан оролцуулаад байгаа нь тун харамсалтай.
Г.Лхагваа
URL: