Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг яг одоо 08.30 минутаас Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх хуваарьтай байна. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнгөрсөн мягмар гарагт өргөн барьсан юм. Түүний санаачилсан хуулийн төсөлд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж 19 гарын үсэг зурсан нь хуулийн дагуу чуулганаар хэлэлцэх боломж бүрдсэн.
Уг асуудлыг өчигдөр хэлэлцэх ёстой байсан ч АН-ын ҮЗХ хуралдах гэж буйтай холбоотойгоор өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын бүлэг хуралдаад Ерөнхий сайдаа ямар ч үнээр хамаагүй авч үлдэх ёстой гэсэн шийдэлд хүржээ. Байнгын хороо хуралдсны дараагаар чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх дарааллын дөрөвдүгээрт бичигджээ.
URL: