Агаарын бохирдол буурсан эсэхийг Үүл баатраас асуугаарай

1s2f3dsfsa

1.

Үүл Баатраас нийслэлийн агаарын бохирдол ямар хэмжээнд байна вэ гэж асуувал, “Агаарын бохирдлыг би үүсгээгүй, МАН-ынхны хийсэн, тарьсан гай” гэж хэлнэ. Харин та, 2013-2015 онд буюу сүүлийн гурван жилийн хугацаанд агаарын бохирдлын эсрэг, агаар дахь хорт утааг бууруулахын тулд юу хийв ээ гэж асуувал, “МАН-ынхан ажил хийлгэхгүй байна” хэмээн хээв нэг хариулах биз. Тэр буруутныг олохдоо гаргуун хүн. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг Үүл Баатрын хувьд буруутан хамгийн ойр байдаг. Тэрбээр юм хийгээгүй, яаж ямар замаар ажлаа хийх учраа олохгүй болохоор бурууг бусдад, сөрөг хүчиндээ нялзаахдаа хамгийн сайн нь. Үүнийгээ ч хамгийн гаргуун хийдэг эрхэм. Намайг гүтгэлээ гэж орилно. Болохгүй бол хэвлэлээр мэдэгдэл гаргаж сүр үзүүлнэ. Харин дараа нь шүүх, цагдаад өгнө. Нэг ёсондоо айлган сүрдүүлж байгаа хэрэг. Ийм үйлдэл гаргагчдыг судлаачид улстөрийн зөнөглөлд автсан нэгэн хэмээн тайлбарлах нь бий.

Гэвч үүнийг хувь хүний гэхээсээ илүү хэт их улстөрждөг нэгэнд итгэл хүлээлгэсэн иргэдийн харалган сонголт гэж тайлбарлаж бас болно. Байгаа оноогүй энэхүү сонголтынхоо улмаас Улаанбаатарын иргэд өнөөдөр гамшиг нүүрлэсэн хотод аж төрж, үхлийн тунгаар хордож байна.

Энд хэдхэн тоо баримт дурдаж болно. 2013 оны судалгаагаар нийслэлд нас барж буй 10 хүн тутмын хоёр нь агаарын бохирдолтой холбоотойгоор хорвоог орхисон байх юм. Мөн 2013 онд Монгол Улсад хийсэн олон улсын байгууллагын судалгаагаар өвлийн улиралд жирэмсэлсэн эхчүүдийг зун хөл хүнд болсон эхчүүдтэй харьцуулахад ургийн гажиг үүсэх, ураг бойжилтгүй болох эрсдэл өндөр байгааг тогтоон сэрэмжлүүлэг гаргажээ. Өнгөрсөн онд манай урд хөршийн нийслэл Бээжин хотын агаар дахь хорт бодисын хэмжээ 700-д хүрснээр удирдлагууд нь цэцэрлэг сургуулиа тодорхойгүй хугацаанд хааж онц байдал зарлаж байв. Энэ үеэр иргэдээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, шаардлагатай бол нарийн шүүлтүүр бүхий амны хаалт зүүн гадуур явахыг зөвлөж байлаа. Бээжингийн удирдлагууд агаарын бохирдлын өмнө гараа өргөн бууж өгсөн ч иргэддээ сэрэмжлүүлж анхааруулсныг олон улсын байгууллага үнэлж байв. Мэдээж тэд тухайн үед агаар цэвэршүүлэх машин ажиллуулж бохирдлыг бууруулахаар хэрэндээ л ажилласан. Гэтэл энэ сарын 8,9- нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хотын агаар дахь хорт бодисын хэмжээ Бээжингээс даруй 3.6 дахин их буюу 2619 хүрч байхад Үүл Баатар амандаа ус балгасан мэт дуугүй өнгөрөөлөө. Мэдээж хотын даргын ширээн дээр өглөө бүр агаарын чанарын мэдээ очдог байх. Энэ үеэр хотын дарга иргэддээ амны хаалт зүүж эрүүл мэндээ хамгаалаарай хэмээн сануулахын оронд утаанаас зугтаад гадаадад аялж байсан байх юм. Өөрөө бол утаанаас зугтаж одно. Харин иргэд нь утаат хонхортоо үхлийн тунгаараа амьсгалж суух.

22 сая орчим хүн амтай Бээжин хотын удирдлага иргэддээ амны хаалт тараагаад ч болов анхаарал тавьж байна. Гэтэл гурван сая иргэнтэй, түүнийх нь бараг тал хувь нь нийслэлдээ амьдардаг Монгол Улс хэрхэв. Эрх баригчид Их тэнгэрийн амнаа утаагүй газар заларсан тул дуу үл сонсогдоно. Харин Засаг дарга нь эзгүй. Түүнийг орлох учиртай Байгаль экологи хариуцсан орлогч өнөө хэр нь хаана явааг хэн ч үл мэднэ. Үүл Баатрыг агаарын бохирдлын эсрэг хуруугаа ч хөдөлгөхгүй байгаагийнх нь төлөө шүүхэд дуудсан ч болно. Олон улсад бол иргэдээ ингэж амьдруулсан хотын дарга долоон уулын цаагуур далд орно. Юун зурагт, радио, хэвлэлээр гарах манатай. Ичиж үхэх биз.

Гэтэл манай хотын мээр, би цэвэр агаараар хангалттай амьсгалаад ирлээ гэсэн шиг тууз хайчлан давхих. Бас болоогүй ээ, өрөөндөө агаар цэвэршүүлэгч залгасан шиг, Албан тасалгааны цонхоор…. хэмээн дуу аялан суугаа даа

2.

1996 онд Чернобилийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараа цөмийн хор хөнөөл хамгийн түрүүнд аль дүүрэг хороог хордуулах вэ гэсэн судалгааг инженерүүд хийж агаарын урсгалыг судалж байв. Хүйтэн дайны үеэс эхлэн агаарын урсгалыг судлах ямар ашигтай, хэрхэн яаж ашиглахыг томоохон хотын дарга нар ойлгож эхэлжээ. Өнөөгийн Германы Хамбург хотноо “BASF” зэрэг химийн томоохон үйлдвэрүүд ажиллаж буй. Өнөө дэлхийд алдартай “Procter & Gamble”- ийн шингэн саван, шампунь зэргийг энд хийнэ. Хэрвээ эдгээр химийн томоохон үйлдвэрүүдэд осол гарвал хэрхэх вэ. Хамгийн түрүүнд нүүлгэх иргэд хаана амьдарч байгаа вэ гэдгийг инженерүүд салхины урсгалыг тооцоолон гаргасан байдаг. Энгийнээр тайлбарлабал инженерүүд химийн хор хаана түрүүлж хүрэхийг тооцоолсон гэсэн үг л дээ.

Германд яг энэ чиглэл буюу агаарын урсгалын инженер мэргэжлээр төгссөн Б.Баттөмөр гэх залуу бий. Энэ залуу сургуулиа төгсч ирээд нийслэлийнхээ агаарын бохирдлынтөвшингбууруулах санаатай Үүл даргад хандаж байжээ. Ийм, ийм тооцоо судалгаа байна. Агаарын урсгалыг судлах замаар ингэж ажиллах хэрэгтэй байна гээд л тайлбарлаж. Гэвч хаалга хамрынх нь урд тас. Горьдлого тийм ч амар тасарсангүй. Эхний удаа ойлгоогүй байж магад хэмээн найдаад албан бичгээр хандсан байна. Хоёр жил өнгөрч байхад хариу алга. Ингээд аргаа барсан тэрбээр хэсэг нөхөдтэйгөө хамтран “Бид” клубийг үүсгэн байгуулж ард иргэддээ хандаж эхлэв. Түүний хийсэн тооцоогоор бол 100 орчим сая төгрөгт багтаагаад нийслэлийн агаарын урсгалын чиглэлийг бүрэн тодорхойлох боломжтой гэнэ.

Монгол Улсын тусгай сан агаарын бохирдлыг бууруулахад 350 орчим тэрбумыг зарцуулсан гээд бодохоор 100 сая бол инээдтэй тоо. Яг үнэндээ “Утаа буураагүй ч угаар буурсан” хэмээн олны дургүйг хүргээд байгаа Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханы утаа хэмжигч ганц машины үнэ л дээ. Хэрвээ агаарын урсгалын тооцоог хийчихвэл нийслэлд тунарч үлддэг үхлийн тунг салхиар хааш нь тууж болохыг тодорхойлж болох аж. Ингэж гэмээнэ Утаанбаатар маань Азийн цагаан дагина нэрээ эргүүлэн авах боломжтой гэнэ.

3.

Бид мэдээлэл технологийн зуунд амьдарч байна. Бүх зүйлийг тооцоо судалгааны үндсэн дээр хийж байж шүдний өвчнөөсөө салах учиртай. Түүнээс бус хэн нэгэн улстөрчийн цээжний пангаараа бурсан амлалтаар шүдний өвчнөөсөө сална гэвэл үлгэр. Ядаж л бид нийслэлийнхээ салхины урсгалыг судалбал 2018 оны өвөл гэхэд агаарын бохирдлоо бодитоор 60-70 хувь бууруулах боломжтой.

Нийслэлийн агаарын урсгалыг судалснаар хаана ямар байшин баривал агаарыг хааш нь чөлөөтэй нэвтрүүлэх, яг ямар бүсэд хэдэн давхар байшин барих. Долдугаар хорооллыг хаана төлөвлөх гээд бүхнийг гарган ирээдүйн нийслэлийг цогцлоох учиртай. Хот тосгон барихад инженерүүд яагаад хэрэг болдог нь ийм учиртай. Гэр хорооллын дахин төлөвлөлт ч ингэж явбал оновчтой шийдэл болох юм. Ардчиллын Баатар байна уу, анхдагч нь байна уу тооцоо судалгаагүй, инженерийн баг болоод ший- дэлгүй бол ухарна уу гэхээс урагшлахгүйг агаарын бохирдлын жишээнээс харж болно.

Ер нь тэгээд өтөл буурал болсон, улстөржихөөс өөрөөр гавихгүй нэгнийг нийслэлээ хөгжүүлнэ гэж харж суухаар инженерүүддээ итгэх цаг болсныг агаарын бохирдол буурсан бус бүр нэмэгдсэн жишээ харуулж байх шиг. 2012 онд Үүл Баатар гэр хорооллыг бүхэлд нь барилгажуулаад Агаарын цэвэр орчинд амьдруулна хэмээн амлаж байлаа. Түүнийхээр бол өдийд манай гэр хорооллынхон бүгд хананаасаа халуун усаа гоожуулаад сууж байх байв. Тэгвэл өнөөдөр хэд нь тохилог хауст халуун усанд булхан сууна вэ. Агаарын бохирдлоос салж амжсан уу. Энэ асуултдаа хариулт хүсээрэй. Хэрэв агаарын бохирдол байхгүй болсон гэж үзэж байгаа бол гадаа гараад цээж дүүрэн амьсгалаад нэг үзээрэй.

Б.Содонбаатар

Эх сурвалж: “Монголын Үнэн” сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 21 January 2016

20 жил МАН чадаагүй юмыг 2 жилд Үүл баатраас асуух нь их тэнэг. Утаа бууруулах ажлыг бодлогын түвшинд хийгээд эхэлчихсэн. Нүдтэй хүн бүр харж байна

Нэр: batdulam Огноо: 21 January 2016

Bat uulees umnu utaa baigaagui yum uu tee Sodonbaatar ah aa ? esuul ta uls tur hiij baigaam uu ah aa ? …

Нэр: batdulam Огноо: 21 January 2016

ene ah MAN aas mungu avsiim baina doo

Сэтгэгдэл бичих