ЖИРГЭЭ: “Говь”-ийн жинхэнэ гадаад сурталчилгаатай таарлаа

Третьяковская метроны гарцаар гарч явтал “Говь”-ийн жинхэнэ гадаад сурталчилгаатай таарлаа. Орос эзэнтэй тус дэлгүүр Третьяковын галлерей оршдог Большая Ордынка буюу Их Ордон гудамжтай хаяа дэрлэн оршдог ажээ.

Яагаад ийн нэрлэснийг сонирхвол, эл зам Алтан Ордоны Улс руу хөтлөдөг байсан агаад цагийн сайханд манай Хаадын элч нар энд түр буудаллахаас гадна оросын хошуу ноёдоос цуглуулсан татвар гувчуураа эндээс тээвэрлэдэг байжээ.

Гэтэл тэр цагаас хойш 8 зуун өнгөрсөн ч Монголын Говь гэмээнэ “Говь”билээ гэх брэндыг оросууд зарж буй нь ихэд ерөөлтэй санагдлаа!

12226917_1667936850127327_4539842437893438515_n 12565346_1667936843460661_5755610082177290079_n

Chinbayar Onon

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих