Бурхад алдагдсан хэргийг шалгаж дуусчээ
Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд өнгөрсөн 2014 онд хулгай орсон билээ. Эртний бурхадыг хилээр гадагш гаргах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж бүлэг хулгайчийг илрүүлэн саатуулсан байдаг. Тэгвэл уг хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхээр шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа талаар тус аймгийн прокурор Ц.Ариунболд ярив. Хэргийн тухайд гэвэл, хийдийн музейгаас долоон ширхэг бурхан алдагдсан байдаг.Тодруулбал хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг эртний хосгүй үнэт соёлын өвд багтдаг бурхад байжээ.
О.Сайхан
URL: