Сураггүй болсон эмэгтэйг олжээ

d23b8862b117ec6egreatСэлэнгэ аймгийн Сайхан сумын Бургалтай  багийн “Зараатын хөндий” гэдэг газар нутагладаг иргэн Б /22 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт гэрийнхэнтэйгээ маргалдаад хөл нүцгэн гараад явсан байна.

Энэ тухай маргааш нь буюу 19-ний өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Харин эрлийн ажиллагаа үргэлжилж байх явцад буюу 19-ний өдрийн 14:09 цагт сураггүй болсон иргэн Б-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд эсэн мэнд явж байхад нь нутгийн иргэд олж, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.

 

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих