“Очин хүнс” ХХК-ний захирал бусдыг нохойгоороо уруулжээ
“Очин хүнс” ХХК-ний захирал Э байж боломгүй ноцтой үйлдэл гаргажээ. Тэрбээр танил П-гээсээ мөнгө зээлсэн байна. Улмаар зээлсэн мөнгөө өгөлгүй удаж, П-г мөнгөө авахаар залгахад нь утсаа авахгүй зугтаж, мөнгийг нь өгөхгүй байсан аж. Тиймээс П нь энэ сарын 19-нд 23.30 цагийн үед зээлсэн мөнгөө авахаар очсон байна. Гэтэл “Очин Хүнс” ХХК-ний захирал Э нь нохойгоо сул тавьж, П-г хазуулжээ. П нь зүүн гуяндаа нохойд хазуулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Улмаар нь П нь холбогдох газар нь гомдол гаргаснаар, Э-г шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Г.Ган
zaluu.com
URL: