УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг улираан сонголоо

дэмбэрэлУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

 

Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажиллаж байгаа бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс түүнийг улируулан сонгох саналтай байгааг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

 

Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжив.


URL:

Сэтгэгдэл бичих