“Экологийн боловсрол олгох” нээлттэй өдөрлөг болно
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь ЕБСургууль болон Их дээд сургуулийн хичээлийн жилийн 2-р улирлын амралтанд зориулан 2016 оны 01 дүгээр сарын 21, 22-ны Пүрэв, Баасан гаригийг “Экологийн боловсрол олгох” нээлттэй өдөрлөг болгон зарлажээ. Тус үйл ажиллагааны хүрээнд төвийн Экологийн боловсрол, мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтнүүд дараах сэдвийн дагуу үнэ төлбөргүй сургалт явуулах аж.
Сургалт 01 сарын 21, 22-ны өдрүүдэд өглөөний 10 цагаас эхлэн бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд мэргэжилтнүүд сургалтыг сонирхолтой хэлбэрээр явуулж, илтгэл тавих юм.
Нээлттэй өдөрлөгөөр Ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /БОНХАЖЯамны НХБСТГазрын дарга Т.Булган/, “Монгол орны ой”, “Богдхан /Дүнжингарав/ уул”, “Агаарын бохирдол”, “Монгол орны Улаан ном” /Хөхтөн, шувуу, загас/ , Монгол орны цэнгэг усны загас, улаан номонд орсон нэн ховор, ховор үзмэрүүдийг үзэж сонирхох, “Хог хаягдлыг ангилах, дахин ашиглах”, Сургалтын лабораторит усны туршилт хийх /ахлах ангийн сурагчид болон оюутнууд хамрагдана/ зэрэг 20 гаруй экологийн боловсролын сургалт явагдах юм. Тус өдөрлөгт ЕБС сургууль болон аль ч их дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой юм.
Хаяг: Хан-Уул, 11-р хороо, Зайсангийн гудамж-9 /Хөдөө аж ахуйн их сургуулийн замын эрсэг талд/
Холбоо барих утас: 70107644. 91995225
URL: